Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр мэргэжилтнээ зодсон нь нэлээд шуугиан тариад байгаа. Тэгвэл өчигдөр болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга мэргэжилтнээ зодсон даргыг хэрхсэн талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодруулсан. Тэрээр “Би албан томилолтоор гадаадад ажиллаад ирсэн. Ийм явдал болсон нь үнэн. Нийслэлийн Боловсролын газрын орлогч даргаар