Австрали, Их Британи улсын  давхар иргэншилтэй Мухаммед  Ибрахим Муншиг  гэдэг луйварчин эр Монголын шоронд  хоригдож байгаа билээ. Түүнд манай шүүхээс өнгөрсөн оны намар 11 жилийн хорих ял оноосон юм. Монголын ашигт малтмалаас олз шүүрэхээр  тэр  дөрвөн жил гаруйн өмнө манай улсад анх хөл тавьжээ. Тэгээд мань эр  “Моннис интерэйшнл” компани