Орон нутгийн иргэд өдөр тутмын хэрэглээндээ мотоцикл ашиглах нь их байна. Ингэхдээ аюулгүй байдлаа хангаагүйн улмаас эрүүл мэнд, амь нас нь эрсдэх тохиолдол их гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Хамгийн сүүлд л гэхэд Өвөрхангай аймгийн иргэн мотоциклтой явж байгаад осолдож нас барсан байна. Цаг агаар дулаарах тусам иргэд мотоцикл хэрэглэх нь нэмэгддэг.