Их Монгол Улсын нийслэл, түүхт Хархорин хотын ойролцоо Монголын шигшмэл хурдууд зургаа дахь удаагаа цугларлаа. Гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” уралдаан өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон юм. Их хурд уралдаанд улс, бүс, аймгийн наадамдаа түрүүлсэн шигшмэл хурдан буянгууд урилгаар оролцдогоороо онцлогтой бөгөөд төв монголд газар