Жүжигчин Мэрилин Монрогийн 1962 оны долоодугаар сарын 12-ны өдөр авахуулсан гурван цуврал фото зургийг дуудлага худалдаагаар зарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Зургийг таван мянгаас эхэлж дуудсан бөгөөд 36 мянган ам.доллароор зарагдсан гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Эдгээр зургийг жүжигчний дотны найз, гэрэл зурагчин Жорж Баррис авсан байна. Тэрбээр цуврал зургийг ач хүүдээ өгчээ.