Гадаадад хөрөнгө оруулахын тулд онцгой шалтгаан байх ёстой. Бизнесээ өргөтгөн, зах зээлээ тэлж, илүү ашиг олохыг хөрөнгө оруулагчид зорьдог. Монголын уул уурхайд хөрөнгө оруулах гол шалтгаан нь эрдэс баялгийн нөөц их, Хятадын аварга зах зээлтэй ойр байршил нь. Гэхдээ тухайн эрдэс баялгийг хайх, олох, олборлох, тээвэрлэх зардал нь борлуулалтын үнээс доогуур, урт