Монгол эмээ гэхээр л араг үүрч савар барьж, толгойдоо алчуур зангидаж, хуучирч гандсан дээл өмссөн гундуухан хэрнээ амгалан дүр төрх нүдэнд бууна. Эсвэл үр ачаа тойруулж суулгаад ээзгий ааруул өрж, нүүрэндээ баясал жаргал дүүргэсэн өөдрөг дүр төсөөлдөг. Гэвч нийгмийн өөрчлөлт, суурьшил, иргэншлийг дагаад эмээ нарын маань амьдралын хэвшил, төрх байдал