Өнгөрсөн пүрэв гаригт Тайваний цагдаагийн газраас иргэддээ хүн олноор цугласан газар болон тээврийн хэрэгслээр зорчихдоо хувийн эд зүйлдээ хянуур байхыг сануулсан байна. Учир нь тус улсын нийслэл Тайпэй хотын цагдаагийн алба метронд бүлэглэн хулгай хийдэг Монголоос ирсэн халаасны хулгайчдын бүлгийг илрүүлсэн байна.   Иргэд метронд байнга хулгай гарч байгаа талаар цагдаагийнханд мэдэгдсэн байна.