Хар тамхины хэрэгт манай урлаг соёлынхноос эхлээд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, төрийн албан хаагч, хуулийн ажилтнууд, дипломатуууд хүртэл холбогддог болжээ. Тэр бүү хэл, “Боинг” онгоцны нисгэгч хүртэл хар тамхинд мансуурчихсан Германд нисээд бууж байдаг болсон байна. Гадаадын доншуур наймаачид, аялагч нэртэй тэнэмэлүүд нь хүртэл орж ирээд  хар тамхи, мансууруулах бодисын наймааг