Засгийн газрын Лхагва гарагийн /2019.01.30/ ээлжит хуралдаанаас Сирийн 1,000 хүүхдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ. Арабын Бүгд Найрамдах Сири Улсад олон хүний амь эрсдэн, их хэмжээний эд материалын хохирол учирч байгаатай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна. Монголын улаан загалмайн нийгэмлэгийнхэн “Хайрцаг дүүрэн хайр” аян өрнүүлж, хөнжил, гудас, хичээлийн хэрэглэл, анхны тусламжийн иж