Н.ЗАЯА Бууриа сэлгэдэггүй, бууцаа манадаг монгол айл ховор. Тэр дундаа хүн, хөл хөдөлгөөн ихтэй хотод бол сард, жилд, хэдэн жилдээ нүүж суух нь энүүхэнд. Түүнтэй адил хотын МАН ч бууриа сэлгэх цаг болжээ. Угаас тэдний бууц хүнийх юм шүү дээ. Тодруулбал, Монгол Улсынх, төрийн мэдлийнх. Бүр цаашилбал социализмын үеэс музей байсан