Нийслэлийн Газрын алба АНУ-ын "Азийн сан"-тай хамтран мэдээлэл, лавлах үйлчилгээний дөрвөн оронтой тусгай дугаарын утсыг өчигдрөөс ажиллуулж эхэллээ. Нийслэлийн 372 жилийн ойг угтан энэ ажлыг хийжээ. 1285 тусгай дугаарын утсыг ажиллуулснаар иргэд, олон нийтэд нийслэл, дүүргийн газрын албадын үйлчилгээний тухай мэдээллийг гэрээсээ болон гар утаснаасаа авах боломжтой