Олон улсын олимпийн хорооны мэдээллээс үзэхэд Монгол Улсад “Токио-2020” олимпийн цагаан хуудас оногдохгүй ажээ. Баг тамирчдын бүрэлдэхүүн цөөн, тамирчид нь өөрсдөө олимпийн эрх авахад хүндрэлтэй орнуудад ийм боломжийг олгодог билээ. “Токио-2020” олимпийн наадамд 16 спортын төрлөөр нийт 104 цагаан хуудсыг олгохоор болсон бөгөөд эдгээрийг 92 орны тамирчид хүртэх боломжтой юм байна.