Буриадын зурагчин монгол охины зургаар тэргүүлжээ
“National Geographic Russia” сувгаас зарласан “Нүүдэлчний нүдээр” гэрэл зургийн уралдаанд Буриадын гэрэл зурагчин Александр Гармаев түрүүлжээ. Гармаев сэтгүүлчдэд “Зохион байгуулагчид миний бүтээлийг үнэлсэнд их баяртай байна. Нохойтой охины зураг маань түрүүллээ. Энэ зургийг 2016 онд Өвөрмонголд Алтаргана наадмын үеэр авсан юм” гэж ярьсан байна.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.5 МЯГМАР
- Categories: Мэдээлэл, Сайхан мэдээ (9)