Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн долоо хоногт монгол охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан вьетнам иргэдийг илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо буюу Модны 2-т байрлах “Free” гэх нэртэй зочид буудал, караоке, алжаал тайлах үйлчилгээний газраас өнгөрсөн пүрэв гарагт цагдаагийнхан вьетнам иргэдийг саатуулсан байна. Тэд охидын биеийг үнэлүүлэхийг зохион байгуулсан