МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдана. Энэ нь 2013 оны сүүлчийн хуралдаан бөгөөд хурлаар МҮОНРТВ-ийн 2014 оны төсвийг батлаж, шинээр томилогдсон хоёр захирлыг батламжлахаас гадна хэл ам дагуулсан зарим асуудлыг  хэлэлцэх нь. Үүнд, МҮОНРТВ-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Даваабаярын ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэсэн гомдол болон түүний яриад байсан дунд шатны дарга