2017 он гарсаар Монголын нүүрсний эрэлт их, борлуулалт сайн байгаа. Урьд нь бүтэн жилд эксдортолдог нүүрсээ эхний хагас жилд борлуулчихаад байна. Өөрөөр хэлбэл экспорт хоёр дахин нэмэгдэх магадлалтай байна. Үүнийг Умард Солонгосын нүүрсний импортонд Хятад улс хориг тавьсантай холбон ярьж байгаа ч манай өмнөд хөрш бол нүүрсний хамгийн том хэрэглэгч юм.