ДАШТ Унгарын Будапешт хотод энэ сарын 20-нд эхэлнэ. Тус ДАШТ-д оролцох Монголын шигшээ багийн тамирчид Франц, Бельги зэрэг оронд зохиогдож буй нээлттэй тэмцээнд оролцож оноо цуглуулж байна. – Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд ороход оноо авсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл ОУШТХ-ны албан ёсны хөтөлбөрт зарлагдсан Опен тэмцээнүүдэд заавал оролцох шаардлагыг журамласан.