Монголд багийн спорт хөгжөөд нэлээд урт хугацаа өнгөрсөн. Гэвч сүүлийн хэдхэн жилд л дэлхийн чанартай амжилтууд үзүүлж байгаа нь урт хугацаанд хуримтлуулсан туршлагын үр дүн гэлтэй.   Гэвч багийн спортын хамгийн том төрлийн нэг болох сагсан бөмбөгийнхөн талцаж маргалдаад хэдэн жил боллоо. Монголд сагсан бөмбөгийн хоёр холбоо, хоёр ерөнхийлөгч, хоёр тамга бий.