УИХ-ын гишүүдийн Халдашгүй байдлын дэд хороонд парламентын “томчууд” суудаг. Олон жилийн туршлагатай, насны хувьд ахмад, намбатай, үг нь жин дарах, хуулийг тайлбарлах бүрэн чадвартай гэх мэтчилэнгээр тэдэнд бусдаас ялгарах зүйл олон бий. Хууль, журам нь ч тийм. Тиймдээ ч Монголын парламентад хамгийн олон жил суусан Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд