Монголчууд Японыг байлдан дагуулах гээд бүтэлгүйтэж байсан үеийн хөлөг онгоцны үлдэгдлийг Нагасаки мужийн тэнгисийн эргийн элсэн доороос олсон тухай Би-Би-Си агентлаг мэдээлжээ. Олдсон хөлөг онгоцны хэсэг нь 12 метр урт байна. Монгол дайчин эрсийн аян дайны хөлөг онгоцны үүн шиг том олдвор олдож байгаа нь анхных гэнэ.