Одоогоос арваад жилийн тэртээ “Шим” группийн захирал Л.Цандэлэг “Монголд мафи байхгүй болохоор муусайн улс төрчид давраад байна” гэж сонин хэвлэлээр тун зоригтой мэдэгдэж байлаа. Гэхдээ тэр нарийн учрыг нь тайлбарлаагүй юм. Уг нь гадаад орнуудад бол хээл хахуульд идэгдсэн, олигархижсан төрийг орон нутгийн мафиуд л айлгаж ичээж, зарим нэг ноцтой