Жолоочийн хариуцлагын даатгалын хууль батлагдан мөрдөгдөж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бусдын өмнө хариуцлага хүлээх буюу өөрийн санамсар болгоомжгүйгээс бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй эрсдэлээ заавал даатгуулан хөдөлгөөнд оролцохыг хуульчилсан. Энэ арга хэмжээ манайд хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр маш олон даатгалын компаниудын үйл ажиллагаа эрчимжсэн.