Мигель Диас-Канель Кубын Ерөнхийлөгч болжээ
Куба улсын парламент Хавана хотод болсон ээлжит бус хуралдааны үеэр тус улсын Төрийн зөвлөлийн дарга Мигель Диас-Канелийг ерөнхийлөгчөөр сонгожээ.
Санал хураалтад Ардын засгийн Үндэсний ассамблейн 605 депутатаас 575 нь оролцжээ. Ерөнхийлөгчийн албан тушаалд Диас-Канелиас гадна 17 хүн өрсөлдсөн хэдий ч ажиглагчид түүнийг ялна гэж үзэж байгаагаа санал хураалтаас өмнө илэрхийлж байсан
- No comment
- Categories: Дэлхийн дахинд (7)