“МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарчээ. Тиймээс "МИАТ" ХК-ийн Ц.Ууганбаяр даргатай нисэх баг Бээжин хотод техникийн буулт хийж, онгоцоо амжилттай газардуулсан байна.
Шаардлагатай сэлбэгийг Сөүл хотоос авчирч засвар хийх юм. Зорчигчдыг авчрахаар Улаанбаатар хотоос 14.00 цагт ниссэн "МИАТ" компанийн онгоц Бээжинд буугаад байна. Энэ онгоцоор жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл