Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын гуравдугаар чиглэлийн метронд өчигдөр /V.28/ 71 настай эрэгтэй гал тавьсан хэрэг гарчээ. Метро Ганнам дүүргийн Догок зогсоолд ирэх үед Чо овогт өндөр настай зорчигч шатамхай шингэн цацаж, гал тавьсан байна. Азаар галд хүн түлэгдээгүй боловч 63 настай эмэгтэй яаралтай нүүлгэн шилжүүлэлтийн үеэр шагайгаа булгалж гэмтжээ.