Монголын Эрэгтэйчүүдийн холбооноос санаачлан 2005 оноос эхлэн гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр”-тэй болгож, энэ жил улс даяар “Аав нараа хайрлая, хүндэтгэе” уриан дор 11 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр бол гэр бүлийн өдөр.