Tag : МАН

МАН-аас 14:30 цагт хурал зарлалаа

МАН-аас Төрийн ордны Г танхимд 14:30 цагт хурал зарлалаа. УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд МАН-ын гишүүд оролцоогүй. Учир нь МАН-ын Бага хурал давхцсантай холбоотойгоор хурал оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Энэ талаар мэдээлэл тайлбар хийхээс гадна Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчдийн асуудлаар мэдээлэл өгөх юм байна. Т.АМУР

МАН-ын бүлгийнхэн чуулганд оролцохгүй гэв

УИХ-ын чуулганы хуралдааныг өнөөдөр 10.00 цагаас зарлаад байсан юм. Гэвч МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж буй тул МАН-ын бүлгийн гишүүд чуулганд оролцохгүй бололтой. МАН-ын бүлгийн зарим гишүүнтэй утсаар холбогдож асуухад “Бага хуралтай. Тиймээс чуулганд оролцох боломжгүй” гэж байлаа. МАН-ын бүлгийнхэн өчигдөр бүлгийн хурлын дараа мэдээлэл хийхдээ ч лхагва

МАН-ынхан удирдлагаасаа хариуцлага нэхэх өдөр

МАН-ын Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 09.00 цагт эхэлнэ. Уг хурлаар хариуцлагын асуудал хөндөгдөх бөгөөд түнийгээ дагаад МАН-ын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нарыг шинээр томилох аж. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол МАН Бага хурлаараа шууд намын дарга болоод ерөнхий нарийн бичгийн даргаа томилохоор болжээ. Ингэхдээ намын даргад УИХ-ын

МАН-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга хэн бэ

Сонгуулийн үр дүнгийн үргэлжлэл болж намуудын амьдрал үйл явдлын өрнөлөөр дүүрэн байна. Монголын улс төрийн ууган хүчин МАН хэзээ мөдгүй бага хурлаа хийхээр товложээ. Тус намын дарга С.Батболд, У.Хүрэлсүх нар парламентад намаа олонх болгож чадаагүйнхээ хариуцлагыг үүрч, намын сонгуульт ажлаа шилжүүллээ. МАХН гэсэн нэрийг өөрчилсөн нь энэ намын сонгуулийн үр

МАН-ын бүлэг хуралдах гэж байна

Хэдийгээр УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр 11.00 цагаас эхлүүлэхээр зарлаад байсан ч МАН-ын бүлэг хуралдаж УИХ-ын дарга сонгох болон бусад асуудлаар хуралдахаар болжээ. Хуралдаан товчхон болох байх гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргыг сонгох асуудлаар зөвшилцөөгүй гэдэг шалтгаанаар МАН-ын бүлэг хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Зөвшилцлийн асуудлаар АН, МАН-ын бүлэг ажлын

МАН-ын бүх удирдлага, удирдах зөвлөл, ТББ-ын тэргүүнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ маргааш огцрох гэж байна

МАН-ын бага хурал болох гэж байна. Энэ бага хурлаар Монголын улс төрийн ууган хүчнийхэн нилээд асуудлыг шийдвэрлэхээр бэлтгэлээ базаалаа. Юуны өмнө намын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хоёр сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлдөө гаргасан юм. С.Батболд сул гишүүн болж амрахыг илүүд үзэж өргөдлөө өгсөн. Харин Ерөнхий нарийн бичгийн

МАН-ын хувь тавилан харанхуй байна уу?

МАН хэмээх улс төрийн намын оршин тогтнол нь хэзээд маш хэврэгхэн, эмзэгхэн туйлын арчаагүй байх юм. Хэдий өөрсдийгөө Монголын улс төрийн ууган хүчин, анхдагч нь хэмээн цоллох дуртай ч XX зууны 20-д онд гурван жил болоод л устан алга болж XXI зуунд ч мөн адил үүнийгээ давтаж жил гаруйхан болоод

МАН-д жигүүр байгуулагдав

МАН-ын Бага хурлын болон жирийн гишүүд, дэмжигчид “Ардын намын анхны жигүүр”-ийг үүсгэн байгуулах санаачилгыг гаргаж, МАН-ын дарга С.Батболдод шаардлага хүргүүлжээ. Энэ тухайгаа хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Хэвлэлийн хуралд МАН-ын Бага хурлын гишүүн Б.Ганхуяг, Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар үүрийн дэд дарга Д.Идэрзаяа нар оролцож, дараах мэдээллийг хийв. МАН-ын Бага

МАН-ын бүлгийнхэн орж ирэхгүй байна

УИХ-ын анхдугаар чуулган 11.00 цагаас эхлэх байсан ч МАН-ын бүлгийнхэн орж ирэхгүй байна. Мөн бие даагчид орж ирсэнгүй. УИХ дахь АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд чуулганы танхимд байраа эзэлжээ. Чуулганы танхим хавьд дуулдаж буй яриагаар бол анхдугаар чуулганыг хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл зарлан хуралдуулах ёстой. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын даргыг

МАН-ын дараагийн дарга хэн бэ

Удахгүй МАН-ын Бага хурал хуралдана. Хурлаар УИХ болон НИТХ-ын сонгуульд амжилтгүй оролц­сон асуудлыг хэ­лэлцэхээс гадна намын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхтэй холбогдон ор гарсан суудлын төлөөх тулаан эхэлнэ. Гэхдээ тулаан аль хэ­дийнэ эхэлчихжээ. Яг л АН-ынхан Засгийн газрынхаа бялууг нам доторх бүлэглэл фракцдаа

Мартсаныг сануулах нь буюу ажлаа хийцгээе

2008 онд нэг их муухай сонгуулийн дараа Монгол Улс дэлхий дахинаар булайгаа чирч билээ. Тухайн үеийн сонгуулийн хуудсыг хүн тоолж, тоолсон хүмүүс нь МАН-д үйлчилсэн юм даг. Тэгээд л бөөн юм болж билээ. Цус, нулимс холилдсон дөрвөн жил өнгөрч, дараагийн сонгууль хаяанд ирэхэд 2012 оны сонгуулийг машин тоолно гэж хуульчлаад, тоолуулсан

МАН, МАХН тэврэлдсэн учир

МАН, МАХН-ын удирдлагууд тэврэлдэх шахам хамтдаа мэдэгдэл хийсэн нэг тийм сонин үзэгдлийг өчигдөр харлаа. Өмнө нь МАН тэр тэнгэрт, бусад нь доороос нь татах гэж зүтгэдэг байв. Гэтэл АН сонгуульд олон суудал авах сургаар МАН “бусад” гэсэн категорит ордог намуудтай нэгдэн “Бид...” хэмээн ярих нь чихэнд нэг л наалдаж өгөхгүй