Эрх баригч намын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр НИТХ дээр очоод “хана мөргөлөө”.  МАН-ынхан Хотын даргад С.Амарсайханыг,  НИТХ-ын даргад Р.Дагвыг томилохоор саналаа хайрцаглан нийслэлд хүргүүлсэн байдаг.  Гэсэн ч заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулуун  43 төлөөлөгчөөс  24-ийнх нь саналыг авч Нийслэлийн Засаг даргаар сонгогдов. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг хотын захирагчаар батламжлах уу,