МАН-ын залуу гишүүн болох Ш.Батсайхан, О.Ганбаатар нар залуучуудын бүлгэм байгуулж буйгаа зарлав. Ш.Батсайхан "МАН сонгуульд ялагдсан нь олон шалтгаантай. Манай нам жилээс жилд олон зуун залуугаар эгнээгээ тэлдэг ч тэдний дуу хоолой намын бодлого, шийдвэрт төдийлэн хүрч чаддаггүй. Тиймээс бидний хэсэг залуус нийлээд нам дотроо "Шинэ үе-Шинэ бодлого" бүлгэм байгуулж байна.