Улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гашуун Сухайт боомтоор мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлснийг энэ сарын 10-нд илрүүлжээ.
Тодруулбал Тагнуулын байгууллагад ирүүлсэн мэдээлэлд Монгол улсын иргэн Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг амны хаалтны дунд нуун далдалж, хилээр нэвтрүүлсэн үйлдлийг таслан зогсоосон байна.
Б.Содгэрэл
Эх сурвалж: Монцамэ агентлаг
- Categories: Мэдээлэл, Но-той, ноцтой факт