Болгарын Софи хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-нд эх орноо төлөөлөн оролцож буй Б.Төмөрхуяг, Г.Баттамир нар өнөөдөр өрсөлдөгчөө яллаа. Өчигдөр нээлтээ хийсэн залуучуудын ДАШТ-нд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд арван тамирчин өрсөлдөж байгаа юм. Эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд өрсөлдөж буй  Б.Төмөрхуяг эхний тоглолтдоо Өмнөд Африкийн боксчин Эдвин Тшабалалатай