Гучин жилийн өмнө 23 сая толгой байсан малын тоо өнөөдөр 66.4 саяд хүрсэн. Гэвч чанар нь муудаж, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ногдох зардал маш их болов. Ийм бүтээмж багатай олон сая мал экологийн болон эдийн засгийн хувьд “алуурчин” болж хувирдаг гэхэд хилсдэхгүй. Энэ нь 1990 оноос хойш малын тоо 2.7 дахин