Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Буурал хангайн өвөр, Адуун чулуутад нутаг минь бий.  Эрх бага насанд нутагт минь тансаг энхрий цэцэгс  зөөлөн зөөлөн үнэр тээж, тэнгэрт ойрхон урган, төгөлдөр зуншлага болдог байлаа. Тун чиг гоёхон зунд аялгуу нэмэх гэсэн шиг тэр хавийн уяач нар нэгдэн годон тар хийх нь даанч