Хөдөө аж ахуйн бирж хөл дээрээ баттай зогсчихож. Өнгөрсөн онд л гэхэд “төрөөд” удаагүй тус бирж 400 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Харин сүүлийн дөрвөн жилийн дүнг нь нэгтгэвэл нэг их наяд төгрөгийг хол давна. Ингээд зогсохгүй тус биржийн арилжаа зарим үед Монголын хөрөнгийн биржийг хэд давж, хэд ч нугалаад байна.