Малайзын New Straits Times online сонины мэдээлснээр Куала Лумпур дахь Таман Малур байшингийн зургаан давхраас 29 настай монгол эмэгтэй унаж, амиа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг өнгөрсөн ням гарагийн 11:30 цагт гарсан бөгөөд анх хөршүүд нь хашгирах чимээ сонсож цагдаад дуудлага өгчээ. Цагдаа нар хэргийн газар ирэхэд өндрөөс унаж амиа