Баянхонгор аймгийн Баянговь сумын малыг 100 хувь эрүүлжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийг 2 жилийн хугацаанд “Говийн сэргэлт” сан ТББ өөрийн 100 сая төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжүүлэх юм. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Баянговь сумын мал сүрэг эрүүлжээд зогсохгүй тус сумаас эрүүл малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд иргэдийн гар дээр очих боломж нээгдэж