Говь-Алтай аймаг нь Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтад болох мазаалай, бөхөн, тахь, хавтгай, цоохор ирвэс, аргаль, янгир, хулан, хар сүүлт зээрийн өлгий нутаг юм. Тус аймгийнхан мазаалай баавгайг аймгийн бахархалт амьтнаар зарлах асуудлыг хэлэлцэн баталсан байна. Мазаалай бол Монгол Улсын “Улаан ном”-нд нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Судалгаагаар манай говьд найман эм,