Мааньтын хорих ангид ял эдэлж байсан дөрвөн ялтан уржигдар 14.00 цагийн орчим оргосон. Тус хорих ангийн хорих байрны багтаамж хүрэлцэхгүйгээс ялтны шинэ хорих байр барьж байгаа. н.Хулансамбуу, н.Одмөнх, н.Баясгалан, н.Баатархүү гэсэн дөрвөн хүмүүжигч тус барилгын ажил дээр ажиллаж байхдаа оргосон байна. Шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж гурван ялтныг оргосноос хойш