Д.ГАНСАРУУЛ Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн багш, профессор Л.Чаминчулуунтай ярилцлаа. -Тантай утсаар ярихад л ямар их эрч хүчтэй, бадрангуй гэдэг тань шууд мэдрэгдэж байна билээ? -Би нэг ухаантай хүний үгийг бодож өөрөө өөрийгөө хөглөж явдаг юм. “Хүнд яаж хандана тэрүүгээрээ л амьдардаг” гэдэг. Тэгэхээр тэгш аз жаргалтай, гэгээлэг амьдаръя гэвэл