“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж буй Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал энэ сарын 17-ны өдөр болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон билээ. Тодруулбал, шүүх хуралдааны үеэр Л.Гансүхийн өмгөөлөгчийн зүгээс хуралдаанд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Багануурын уурхайн удирдлагуудыг гэрчээр татан оролцуулах