Монголд анх удаагаа “Fashion Channel” хэмээх загварын телевиз нээгдэх гэж байгаа билээ. Тус телевизийн нээлтэд манай загварын томчуудаас гадна алдарт дуучин Лэди Гага ирнэ гэсэн сураг дуулдаад байна.
Тус телевизийн зорилго нь тайзны ард байдаг үсчин, нүүр будагч, зурагчин зэрэг загварын ертөнцийн томоохон ачааг үүрэгчдийн ажил, хөдөлмөрийг түлхүү харуулах гэнэ.