Ливийн засгийн газрын ерөнхий сайд Али Зейдан барьцаалагчдын гараас суллагдлаа. Түүнийг өчигдөр өглөө үүрээр Триполи дахь зочид буудлаас зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсан юм. Ерөнхий сайд барьцаалагчдын гараас суллагдахад тус болсон албан хаагчдад талархалаа илэрхийлсэн юм. Сайдыг хулгайлсан гэм этгээдүүд түүнийг АНУ-ын тусгай хүчнийхэн “Аль-Каида” гэмт бүлэглэлийн Ливи дэх толгойлогч Анас аль-Либийг баривчлах нууц