Нэрт зураач Леонардо Да Винчигийн бүтээл, Христийн 500 жилийн настай хөрөг зураг Нью-Йоркийн зах зээл дээр 450 сая ам.долларын үнэ хүрлээ. Кристигийн дуудлага худалдааны танхимд явагдсан худалдаан дээр Сальватор Мунди нэрээрээ алдартай уг зураг нь хамгийн өндөр үнэ хүрч, дуудлага худалдаанд оролцогчдоос өндөр үнэлгээ авсан бүтээл болоод байна.       Леонардо Да Винчи