ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо сүүлийн үед хурдацтайгаар өсөж, 62 мянгад хүрээд байна. Өчигдрийн байдлаар  тус улсад 5236 шинэ тохиолдол бүртгэгдэж, 57 хүн нэмж нас баржээ. Ингэснээр нийтдээ коронавирусийн улмаас 513 хүн амиа алдаж, 4420 хүн эдгэсэн байна. Гэхдээ тус улсын мэргэжилтнүүд халдварын оргил үе эхлээгүй гэдгийг онцолсоор байгаа юм.