Улсын Онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабаас өнөөдөр (2020.08.27) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ: -Ирэх есдүгээр сард долоон чиглэлд 12 удаагийн нислэг үйлдэн, 3120 иргэнийг Монголд авчирна. Гэхдээ энэ зөвхөн урьдчилсан төлөвлөгөө. Гадаадад зорчоод эргэж ирж чадахгүй хүсэлтээ өгсөн олон хүн бий. Зөвхөн гадаадад оршин суудаг