Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт, “King Tug“ Н.Төгсцогт найм дахь ялалтаа байгуулж хөгжөөн дэмжигчдээ бэлэг барьсан билээ. Тэрбээр Бирминхэм хотын “The Legacy Arena” хэмээх 17600 хүний суудалтай ордонд Филиппиний боксчин, 23 настай Ж.Жемино буулган авсан юм. Хоёр боксчины тулаан арван үе үргэлжилж, Н.Төгсцогт хэд хэдэн удаа