Tag : Ким Чен Нам

Ким Чен Намын үхлийг харсан гол гэрчүүдийг эрэн хайж байна

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн оны хоёрдугаар сард Малайзын нийслэл Куала Лампур хотын нисэх буудалд байхдаа амиа алдсан юм. Тэрбээр БНХАУ-ын Макао хот дахь гэр бүл рүүгээ явж байхдаа “VX” гэх химийн хортой бодисонд хордож амиа алджээ. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан Вьетнам, Индонезийн

Ким Чен Намыг Хойд Солонгосын захиалгаар хөнөөжээ

Хойд_b
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам жилийн өмнө Малайзын Куала Лампурын онгоцны буудалд байхдаа гэнэтийн дайралтад өртөж амиа алдсан билээ. Түүнийг нисэх буудалд байхад хоёр эмэгтэй “VX” гэх үхлийн хортой бодисоор хордуулсан юм. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан Малайз болон Индонезийн иргэдийг баривчлаад байна. Сэжингтэн эмэгтэйчүүд Ким Чен

Ким Чен Намын үхэлд дөрвөн иргэнийг сэжиглэж байна

7ostebqhnqlmj9ln4g9vffsci4_b
Хойд Солонгосын лидер Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам Малайз улсад алуулснаас хойш долоо хоног өнгөрсний дараа энэ аллагад Пхеньяны гар хөл оролцсон байж болох ул мөр гарч ирсээр байна. Энэ хэрэгт Хойд Солонгосын дөрвөн иргэнийг сэжиглэн эрэн сурвалжилж буйг Малайзын цагдаагийн газрын дэд дарга Ноор Рашид зарлав. 33 настай Ри Жи Хон, 34 настай Хон Сон Хак, 55 настай О Жон Гил, 57 настай Ри Жае Нам нарыг эрэн сурвалжилж байгаа аж. Тэд долоо хоногийн өмнө буюу Ким Чен Нам алуулсан өдөр Малайз улсыг орхин явжээ. Энэ дөрөв Малайзыг орхин хаашаа ниссэнийг Ноор Рашид хэлээгүй ч тус улсын тагнуулын ажилтнууд тэднийг олж илрүүлэхийн тулд Интерполтой хамтран ажиллаж байгааг дуулгав. Одоогоор Вьетнамын паспорттой нэг эмэгтэй, Индонезийн харъяат бас нэг эмэгтэй, Малайзын нэг эрэгтэй, мөн Хойд Солонгосын   нэг эрэгтэй хүнийг баривчлаад байгаа аж. Куала Лумпурын нисэх онгоцны буудлын хяналтын камерт бичигдсэнээс үзвэл нэг   эмэгтэй Ким Чен Намыг саатуулан анхаарлыг нь сарниулж байх хооронд өөр нэг бүсгүй нүүр рүү нь ямар нэг шингэн цацсан   байна. Индонез бүсгүй цагдаагийн газарт мэдүүлэхдээ “Телевизийн хөгжилтэй нэвтрүүлэг хийж байгаа. Тэр хүнийг очоод   саатуулаатах гэхээр нь итгээд хэлснээр нь хийсэн” хэмээнярьжээ. Хойд Солонгосын дөрвөн иргэнийг дээрх хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж буй нь “Хайрт удирдагч” Ким ЧенИрийн том хүүгийн   үхлийн ард Пхеньяны эрх баригчид зогсож байгаа гэх хардлагыг улам нэмэгдүүлж байна. Түүнийг залгамжлагчийн тоонд   Ким Чен Намын нэр нэг хэсэг хүчтэй сонсогдож байсан ч тэрээр бүтэлгүйтэж, улмаар эцэг нь бага хүүгээ (Ким Чен Ун)   залгамжлагчаараа сонгосон билээ. Тэр цагаас хойш Ким Чен Нам Макаод амьдарч, үе үе хойдуудын дэглэмийг шүүмжилсээр   байжээ. Залуу удирдагч Ким Чен Ун улс орноо бүрэнзахирахын тулд “цэвэрлэгээ” хийж 2013 онд хадам ах Чан Сон Тэкийг   баривчлан цаазалж байв. Тиймээс түүний тэрслүү ахын үхэлд Пхеньяны эрх баригчдыг хардах үндэслэл байгаа аж. Өмнөд   Солонгосын Нэгдлийн яамны төлөөлөгч “Энэхүү хачирхалтай хэрэг явдлын ард Хойд Солонгосын дэглэм байгаа гэж бид үзэж   байна. Энэ хэ­рэгт сэжиглэгдэж буй таван хүн Хойд Солон­госын иргэд байгаа нь ийм хардлага төрүүлж байна” хэмээн ВВС-дярьжээ. Задлан шинжилгээний дүн хоёр долоо хоногийн дараа гарна гэж буй тул Ким Чен Намыг ямар хороор хордуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Хойд Солонгосын тал цогцсыг хүлээж авахыг хүссэн ч Малайзын эрх баригчид няцааж гэр бүлийнх

Ким Чен Намын хэрэгт холбогдуулан Хойд Солонгосын иргэнийг баривчиллаа

0f8a54b2679244acbig
Б.СЭВЖИДМАА Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт буруутган Хойд Солонгосын иргэнийг баривчилжээ. Сэжигтнийг Ри Жон Чол гэдэг, 47 настай гэнэ. Түүнийг өчигдөр орой баривчилсан бөгөөд авч явсан бичиг баримтад нь бичсэнээр 1970 оны тавдугаар сарын 6-нд БНАСАУ-д төрсөн хэмээжээ. Сэжигтнүүд хэргийг хэрхэн үйлдсэнээ дүрслэн үзүүлжээ Одоо цагдаагийнхны