Катар Улсаас ирсэн монгол цэргүүдийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
Катар Улсад сургалтад хамрагдаж байсан 43 монгол цэргийн албан хаагч өчигдөр тус улсын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Тэднийг ирсэн даруйд Цэргийн госпиталд тусгаарлаж, шинжилгээ авсан юм. Шинжилгээний хариу өнөөдөр гарах юм.
Тэднийг 21 хоног тусгаарлах бөгөөд тус улсад коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрсний улмаас Катарын Зэвсэгт хүчний тусгай