Жүдо бөхийг үндэслэгч, дэлхийн нэрт соён гэгээрүүлэгч Жигоро Каногийн нэрэмжит тэмцээнд түрүүлсэн анхны эрэгтэй Монгол жүдоч ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар боллоо.   ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин багийн ДАШТ-ий хүрэл медальт, ДАШТ-ий хошой 5-р байрт, ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар БНСУ, Румын, Бразилийн бөхчүүдийг ялж хэсгийн аварга болоод нутаг нэгт ОУХМ Н.Дагвасүрэнг ялж финалд шалгарсан.